top of page

Кембрижийн багшийн стандарт гэж юу вэ?

“ХаСү интеграцчлал” хөтөлбөрийг үнэлсэн CIPP (Context, Input, Process, Product) үнэлгээний загварын Орцын үнэлгээ (Input Evaluation) хэсгийн “Хос хэлний хөтөлбөрийн багш” гэсэн шалгуурыг үнэлэхдээ Кембрижийн багшийн стандартын багшийн үнэт зүйлс, шинж чанар; ангийн соёл, орчин; багшийн чадвар, дадал; багшлахуй ба суралцахуйн инноваци, хөгжүүлэлт; олон нийтийн оролцоо гэсэн 5 домайн дээр тулгуурласан билээ. Тиймээс энэ удаагийн блогтоо урьдчилаад Кембрижийн багшийн стандартын талаар орууллаа.

Кембрижийн сургуулийн багшийн стандартыг аль болох нээлттэй зөвлөснөөр багш нар боловсролын судалгааны ажлууд болон өөрсдийн туршлагад тулгуурлан өөрийн орны нөхцөлд ухаалгаар тохируулан ажил хэрэг болгох боломжтой. Энэхүү стандартууд нь үр бүтээлтэй багшлах, олон төрлийн нийтлэг практик хэрэглээтэй байх гэсэн зарчим дээр суурилдаг тул Кембрижийн сургуулийн бүх багш нарт хамаарч чаддаг. Кембрижийн багшийн стандартыг зураг 1-д харуулбал:

Зураг 1. Кембрижийн багшийн стандарт

“Эх сурвалж: Cambridge Assessment International Education”

 

Кембрижийн багшийн стандартыг 5 домайнд хувааж, домайн тус бүр нь хэд хэдэн тодорхой стандартыг агуулдаг. Эдгээр стандарт нь багшийн мэргэжлийн мэдлэг, дадал, харилцааны хувьд юу мэддэг, юуг чаддаг эсвэл илэрхийлдэг байхыг тоймлон гаргасан. Ингэснээр багш бүр домайн тус бүрийн стандартыг хэрхэн хангаж буйгаа илэрхийлэх боломжтой.


Домайн 1: Багшийн үнэт зүйлс, шинж чанарууд

Стандарт 1: Сургуулийн алсын хараа, эрхэм зорилго, зорилтыг ойлгон, түүнд нийцүүлэн ажиллах чадвартай байх

Стандарт 2: Хамт олонтой харилцахдаа ёс зүйн өндөр стандартыг баримтлан үлгэрлэх

Стандарт 3: Сургуулийн амьдрал, үзэл санаанд эерэг хувь нэмэр оруулж, идэвхтэй оролцох, амьдрал болон сургуулийн ёс зүйн чанарт эерэг нөлөөлөл үзүүлэх

Стандарт 4: Мэргэжлийн ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, хөгжүүлэхийн тулд практик үйл ажиллагаанд оролцож, насан туршийн суралцагч байх.

Стандарт 5: Хамт олны сайн сайхан байдалд анхаарч тогтмол хувь нэмрээ оруулдаг байх


Домайн 2: Ангийн соёл, орчин

Стандарт 1: Сурагчдын суралцах үйл ажиллагааг дэмжих ангийн соёл, орчныг бүрдүүлэх чадвартай байх.

Стандарт 2: Бүх сурагчтай эерэг, үр бүтээлтэй харилцаа үүсгэн, тэдний сурах үйл болон амжилтыг нь дэмждэг байх

Стандарт 3: Өөрийн мэргэжлийн практик үйл ажиллагаанд өндөр хүлээлт тавих

Стандарт 4: Бүх сурагчдаасаа өндөр хүлээлттэй байх

Стандарт 5: Хичээлийн хөтөлбөр хөгжүүлэх, сурагчдын сурах үйлийг дэмжих чиглэлээр бусадтай хамтран үр бүтээлтэй ажиллах


Домайн 3: Багшийн чадвар, дадал

Стандарт 1: Сурагчид хэрхэн суралцдаг, энэ нь хичээлд хэрхэн нөлөөлдөг талаар мэдлэг, ойлголттой байх

Стандарт 2: Тодорхой, үнэн зөв болон сонирхолтой сургалтын хөтөлбөр, хичээл төлөвлөхийн тулд агуулгын мэдлэг болон сургалтын арга зүйг баттай эзэмшсэнээ харуулах

Стандарт 3: Сурагчдын ялгаатай шаардлагуудын талаар гүнзгий ойлголттой байж, практикт хэрэгжүүлдэг байх

Стандарт 4: Сурагчдаа чиглүүлэн тэднийг суралцахад бэлтгэх

Стандарт 5: Үр дүнтэй сургалтын стратеги ашиглан сурагчдын сурах үйлийг сэдэлжүүлэх, сорих, дэмжих

Стандарт 6: Олон төрлийн үнэлгээний стратеги ашиглаж сурах, сургах үйлийн дараагийн үе шатыг мэдээлэх ба цаг хугацаандаа оновчтой, бүтээлч хариулт өгөх

Стандарт 7: Нийлбэр үнэлгээний арга барил ашиглан сурагчийн явц, амжилтыг ойлгох

Стандарт 8: Цагийг үр бүтээлтэй ашиглан, ангид саад болох зүйлгүй байх


Домайн 4: Багшлахуй ба суралцахуйн инновац, хөгжүүлэлт

Стандарт 1: Өөрийгөө үнэлэх дадлыг хэрэгжүүлснээр сурах, суралцах үйлийг сайжруулах

Стандарт 2: Сурагчдын асуудал шийдвэрлэх, метакогнитив, шүүмжлэлт болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд олон төрлийн сургалтын арга барилыг ашиглах

Стандарт 3: Цахим технологийг үр бүтээлтэй ашиглан сурагчдын мэдлэг, чадвар, онолын мэдлэгийг дэмжих

Стандарт 4: Явц, амжилт, сайжруулах шаардлагатай талбаруудын үндсэн мэдээллийг бусад хамтрагчтайгаа  хуваалцан, сурагчдын сурлагыг сайжруулахаар хамтран ажиллах

Стандарт 5: Суралцах явцдаа судалгаа, нотолгоог шүүмжлэлтэйгээр ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх.


Домайн 5: Олон нийтийн оролцоо

Стандарт 1: Эцэг эх, асран хамгаалагчдыг сургуулийн амьдралд оролцуулан, сурагчдын сурах үйлийг дэмжих

Стандарт 2: Сургуулийн амьдрал, үзэл баримтлал, эрхэм зорилгод хувь нэмэр оруулахын тулд орон нутгийн байгууллага, иргэдтэй хамтран ажиллах.

Стандарт 3: Сурагчдыг хариуцлагатай, идэвхтэй иргэд болгохын тулд нийгмийн сайн дурын ажил, орон нутгийн үйл ажиллагаанд оролцуулах

Стандарт 4: Мэргэжлийн хамтын ажиллагааг хамт олон, бусад байгууллагад, мэргэжлийн байгууллагад, боловсролын байгууллагуудтай үүсгэн мэргэжлийн талаасаа хөгжих


Дараагийн блогтоо энэхүү Кембрижийн багшийн стандарт дээр тулгуурлан Орхон ХаСү сургуулийн багш нарын талаарх сурагчдын судалгаанаас оруулна.



Comments


Таныг хүндэтгэсэн Лхагвасүрэнгийн Баянжаргал

bottom of page