top of page

Орхон ХаСү сургуулийн сургалтын хөтөлбөрийн үнэлгээ: Цуврал 1

Updated: Feb 26

ОРХОН ХАСҮ СУРГУУЛЬ НЬ ОЛОН УЛСЫН КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ӨНГӨРСӨН 10 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЖ ИРСЭН.

Кембрижийн хөтөлбөрийг Монгол Улсын нөхцөлд тохируулан үр дүнтэй нутагшуулахын тулд Орхон ХаСү сургууль өнгөрсөн хугацаанд “ХаСү интеграцчлал” сургалтын хөтөлбөрийн загварыг хөгжүүлж, хэрэгжүүлсэн.


Зураг 1. “ХаСү интеграцчлал” хөтөлбөр

“Эх сурвалж: Орхон ХаСү сургууль”


“ХаСү интеграцчлал” хөтөлбөрийг үнэлэхдээ CIPP (Context, Input, Process, Product) үнэлгээний загварыг ашигласан бөгөөд Үр дүнгийн үнэлгээ (Product Evaluation) хэсгийн “Хөтөлбөрийн хэрэгжилт”шалгуурт багш нараас “Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлсний давуу болон сул тал юу вэ?” хэмээх нээлттэй асуулгыг авсан болно.

Энэ удаагийн блогоороо багш нарын хариултыг ангилж, шинжилгээ хийж, хөтөлбөрийг Нуллын хөтөлбөрийн зураглалд хэрхэн байршуулсан байгааг танилцуулж байна.

Уг асуулгад Кембрижийн олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцсон Орхон ХаСү сургуулийн 58 багш, сургалтын менежерүүд оролцохоос 53 нь асуулгыг бөглөжээ.


Асуулгын үр дүнг судлагдахуун тус бүрээр ангилан бүлэглэж, давуу болон сул талуудыг дэлгэрэнгүй тайлбартайгаар хүргэж байна. Үүнд:

Байгалийн ухааны хичээлийн багш нар:

  • Амьдралд ойрхон жишээ ихтэй, асуултууд нь логиктой, байгалийн ухааны тухай шинжлэх ухаанч мэдлэг олгодог, кабинет лаборатори түлхүү ашигласнаар чадварт суурилсан мэдлэгийг хослуулах боломжтой, үндэсний хөтөлбөртэй харьцуулахад хичээлийн агуулгууд нь сурагчдад илүү хялбараар боловсруулсан байдаг,  даалгавруудыг хөнгөнөөс хүнд рүү хөтлөн гүйцэтгүүлдэг нь илүү хялбар, онол мөн адил энгийнээс хүнд рүү шилжиж заагддаг.

  • Дасгал даалгавруудын сонголт маш оновчтой бөгөөд үзсэн хичээлийн агуулгаа тал бүрээс нь маш сайн шалгах дасгал даалгаврууд байдгаас хичээлийн бататгал хийхэд их тустай байдаг.

  • Сурах бичгийн чанар агуулга дасгал даалгаврууд маш сайн, хүрэх үр дүн буюу үнэлгээний шалгуур ойлгомжтойгоос гадна түүнийгээ бариад байхад асуудалгүй сайн үр дүн гарна.

  • Олон улсын хичээлийн хөтөлбөрийн дагуу бичсэн сурах бичгүүд маш баялаг, даалгаврын сан ихтэйн улмаас багшийн цагийг хэмнэдэг, агуулга хүнд биш, жишээ тайлбар нь амьдралд ойр. Үндэсний хөтөлбөрөөр багш нар даалгаврын сангаа өөрсдөө бэлдэж маш их цаг алддаг байсан.

  • Сул тал: Эх хэлээрээ тухайн шинжлэх ухааны үг хэллэгийг сурах цаг хугацаа AS хөтөлбөрийн ачааллаас болоод зарим үед хомс байдаг.

Компьютерын шинжлэх ухааны хичээлийн багш нар:

  • Санал болгож буй цаг олон учир хичээлийн үр дүн үндэсний хөтөлбөртэй харьцуулахад сайн, дасгал даалгаврууд ихтэй, засалт болон онооны систем ойлгомжтой.

  • Багш нарт зориулсан илүү олон материал болон сургалтын аргуудыг санал болгодог.

  • Сул тал: Сурагчдын цагийн ачаалал зарим түвшинд их болдог.

Математикийн багш нар:

  • Даалгавруудын тавил бүтээлч, бүхий л хувилбарыг багтаасан байдаг, засах онооны системтэй хариулттай байдаг нь багшид давуу тал болдог.

  • AS хөтөлбөрийн агуулга, ялангуяа статистик агуулга маш сайн байдаг.

  • Сэдэв хоорондын уялдаа холбоо болон бодлогын бүтэц маш сайн, хүүхдийн сэтгэн бодох болон бүтээлч сэтгэлгээг сайн дэмждэг.

  • Анги хоорондын агуулгын уялдаа холбоо сайн, дасгал бодлогууд оновчтой, өмнөх онуудын шалгалтын материалууд хангалттай их байдаг нь шалгалтад бэлтгэхэд нэмэр болдог.

  • Сул тал: AS and A level-д төрөлжүүлсэн шалгалтын онлайн систем буюу “test maker” ашиглаж болохгүй байгаагаас гадна AS level хөтөлбөрийг судлаад шалгалт өгөхөд нэг жил арай багаддаг.

Нийгмийн ухааны багш нар:

  • Олон улсын хөтөлбөрийн хувьд мэдлэг, чадвар, хэрэглээ рүү чиглэсэн агуулгатай. Нэг сэдвийг олон талаас нь судлах боломжийг олгодог.

  • Олон улсын хөтөлбөрийн дэлхийн түүх маш олон нэмэлт материал ашигладаг нь давуу тал болдог.

  • Дасгал даалгаврын сангийн төрөл нь их учраас сурагч бүрээс ямар нэг чадвар заавал илрүүлэхэд тус болдог. Багшийн ажлыг нээлттэй, баялаг ашиглах материалын тусламжтай маш их хөнгөлж өгч байгаа. Багш өөрөө хичээх л юм бол бүх зүйл тодорхой заавар зөвлөмж болон үнэлгээний зарчмынхаа дагуу явдаг. Энэ нь шалгалтад амжилттай бэлдэхэд нэмэртэй байдаг. Мөн ойр ойрхон хөтөлбөр болон бусад зүйлсдээ сайжруулалт хийж явдаг нь сайн, энэ өөрчлөлтийг болохгүй байгаа зүйлс дээр анализ хийж гаргадаг гэдэг нь мэдэгддэг.

  • Бодит кейс тохиолдол ихтэй байдаг нь сайн талтай.

  • Ашиглагдах нэмэлт материалын нөөц хамгийн том давуу талаас гадна сурах бичиг ойлгомжтой үг хэллэгээр бичигдсэн байдаг.

  • Сурах бичгийн сэдвүүд олон, мөн байнга хөгжин шинэчлэгдэж байдаг, сурагч төвтэй, хичээлд сурагчдыг бүх талаас нь татан оролцуулж, олон чадварыг нь шалгадаг, англи хэлийг хэрэглээ талдаа түлхүү анхаардаг.

  • Сурах бичиг нь онол биш дадлагад суурилсан байдаг нь судалгаа хийх чадварыг сайжруулдаг, аливаа асуудлыг олон талаас нь харах болон дүн шинжилгээ хийх боломж олгодог. Мөн багаар ажиллах чадвар суулгана.

  • Сул тал: Зарим хичээл нэгэн хэвийн явагдах боломжтой. Сурах бичгийн агуулгыг дагавал ихэвчлэн онолд анхаарч дадлага ажил бага гардаг. Унших зүйл хэт ихтэй байдаг нь төрөлх англи хэлгүй сурагчдад хүндрэлтэй. Мөн AO2 буюу анализ хийх, AO3 буюу дүгнэлт өгөх ялгааг олоход сурагчдад хүндрэлтэй тэдний шалгалтад сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.

Хөгжүүлэх сургалтын хичээлийн багш нар:

  • Олон улсын хөтөлбөр нь тухайн сурагч өөрийн сонирхсон шинэ спортын төрлүүдийг сонгон судлах давуу тал олгож байна.

  • Хичээлийн цаг олон, багш шинэ зүйлс сурах боломж их, ур чадварын зарим нь их сургуулийн түвшинд байдаг.

  • Сул тал: Зарим онолын хэсгийг заахад багш нараас өөр бусад судлагдахууны онолын мэдлэгтэй байхыг шаарддаг нь хүндрэл гардаг. Гэхдээ нөгөө талаас энэ хүндрэл нь багш нарыг хөгжүүлдэг.

Монгол хэл, хоёрдогч гадаад хэлний багш нар:

  • Сурагчдын сонирхолыг бууруулахгүй байх талаар түлхүү анхаардаг. Мөн дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлдэг.

  • Сэдэв, даалгавар, жишээ амьдралд ойр. Үндэсний хөтөлбөр эсрэгээрээ академик мэдлэгт суурилсан байдаг.

  • Сул тал: Сурагчдын цагийн ачаалал их учир нэмэлт даалгавартай байх боломж бага. Монгол хэлээр сонирхон унших уран зохиолын ном хомс байгаагаас англи хэлээр ном түлхүү унших, бусад ангийн найз нөхөдтэй англиар түлхүү харилцах, гэр бүлийн хүрээнд монголоор бага ярилцах зэргээс үүдэн монгол хэлний хэрэглээ багасах

Бага боловсролын багш нар:

  • Үндэсний хөтөлбөрт хүүхдийг сэтгэн бодуулах даалгавар хомс, нэг агуулгыг олон талаас нь харуулсан дасгал даалгавруудтай, сурах бичиг ойлгомжтой бас баялаг, бага цагт их зүйл хийх боломжтой дасгал даалгаврын тавилтай байдаг.

  • Агуулга хөнгөн, дасгал даалгавар баялаг, агуулга цэгцтэй, дасгал даалгаврын хүндрэл хоорондоо уялдаа холбоотой.

  • Олон улсын математикийн хичээлд энгийн аргуудыг олноор ашигладаг давуу талтай. Агуулгын залгамж холбоо өргөсөлт маш сайн, бүх ангид тухайн агуулгыг гүнзгийрүүлж үздэг.

 Сургалтын менежер болон нийгмийн ажилтан:

  • Хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хүүхдүүдийн оролцоо нэмэгдсэн, тэдэнд шийдвэр гаргах боломж нэмэгдсэн, дугуйлангуудын тоо чанар сурагчдадаа зориулж өөрчлөгдсөн

  • Хос хөтөлбөртэй явснаар сурагчдын ачаалал даах чадвар нэмэгдсэн.

  • Олон улсын хөтөлбөр байнга шинэчлэгддэг, багшийн бүх хэрэглэгдэхүүн бэлэн, багш нарын шинжилгээ хийх чадвар хурдацтай нэмэгдсэн.

  • Кредит шилжүүлэн цаг хугацаа, санхүү хэмнэх боломжтой.

  • Сул тал: Үндэсний болон олон улсын хөтөлбөрийн шалгалтууд хавар давхацдаг учраас багш, сурагчдын ачаалал огцом ихэсдэг. Стандарт шаардлагын дагуу цагийн стандартыг мөрдөхөд 9 дүгээр анги их хүндрэлтэй байдаг. Эцэг эхээс сурагчдад өндөр төлбөр төлсөн, сайн сур гэсэн сэтгэл зүйн дарамт өгдөг.


Давуу болон сул талуудыг түлхүүр үг ашиглан хүснэгт 1-т нэгтгэн харуулбал:

 Хүснэгт 1. Багш нарын асуулга, боловсруулалт 1


Давуу тал

Сул тал

Байгалийн ухааны багш нар

*  Агуулга илүү хялбар

*  Амьдрал ойрхон

*  Даалгавар болон онол нь хөнгөнөөс хүнд рүү гэсэн алхамтай.

*  Даалгаврын сан арвин, бэлэн байдаг.

*  Дасгал даалгаврууд суралцагчаас бүх талын чадвар шалгах зорилготой.

*  Лаборатори түлхүү ашигладаг тул лаборатори сайн тоноглогдсон.

*  Логиктой

*  Сурах бичиг чанар сайн

*  Чадварт суурилсан мэдлэг олгодог.

*  Шинжлэх ухаанч мэдлэг олгодог.

*  Сурагчдын цагийн ачаалал их

*  AS түвшинд цаг хомс байгаагаас эх хэлээрээ шинжлэх ухааны үг хэллэг хангалттай хэрэглэдэггүй.

Компьютерын багш нар

*  Агуулгаа судлахад хангалттай олон цагаар ордог.

*  Багш нарт зориулсан нэмэлт материал их

*  Засалт хийх арга зүй бэлэн агаад хялбар

*  Сурагчдын цагийн ачаалал зарим түвшинд их

Математикийн багш нар

*  AS түвшний агуулга маш сайн

*  Багш хөгжих бүрэн боломжтой

*  Бодлогын алхам бүрийг үнэлж оноожуулдаг

*  Бүтээлч сэтгэлгээг дэмждэг

*  Даалгаврууд бүтээлч

*  Олон хувилбартай

*  Сэдэв болон анги хооронд уялдаа сайн

*  Хариулт бэлэн, засалт хялбар

*  Шалгалтад бэлдэх материал ихтэй

*  AS and A level-д төрөлжүүлсэн шалгалтын онлайн систем буюу “test maker” ашиглаж болдоггүй

*  AS level хөтөлбөрийг судлаад шалгалт өгөхөд нэг жил арай багаддаг.

Нийгмийн ухааны багш нар

*  Агуулгаар хэт их шахдаггүй

*  Аливаа зүйлийг олон талаас судалдаг

*  Багаар ажиллах, анализ хийх, эрэл хайгуул хийх чадварыг сайжруулдаг

*  Багшид хэрэгтэй бүх материал бэлэн тул багшийн хөтөлбөр боловсруулалтын ялгаатай байдлаас болж сурагчид хохирохгүй.

*  Бодит кейс ихтэй

*  Мэдлэгт биш, чадварт голлон анхаардаг

*  Нэмэлт эх сурвалж их

*  Онолд түлхүү суурилдаггүй

*  Сурах бичигт нээлттэй биш ховор мэдээлэл оруулдаг

*  Сэдвийн уялдаа холбоо сайн

*  Хөтөлбөр тогтмол шинэчлэгдэн сайжирдаг

*  Унших материал их нь англи хэлний чадвар сул сурагчдад ачаалал их нэмдэг.

*  Багшийн хэлний түвшин сургалтад шууд нөлөөлнө.

Хөгжүүлэх хичээлийн багш нар

*  Багш хөгжих боломжтой

*  Залгамж холбоо сайн

*  Зарим нь их сургуулийн багшийн түвшний ур чадвар заагддаг

*  Олон төрлийн спорт сонгон судалдаг

*  Хичээлийн цаг их

*  Зарим онолын хэсэг заахад багш нараас өөр бусад судлагдахууны онолын мэдлэгтэй байхыг шаарддаг. Гэхдээ нөгөө талаас энэ сул тал нь багш нарыг хөгжүүлдэг.

Монгол хэл, хоёрдогч гадаад хэлний багш нар

*  Амьдралд ойр жишээ олон

*  Дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлдэг

*  Сонирхолтой

*  Хэт академик мэдлэгт суурилдаггүй

* Суралцагчдын цагийн ачаалал их учир нэмэлт даалгавар ихтэй явах боломж бага

* Монгол хэлний хэрэглээ багасах

Бага боловсролын багш нар

*  Агуулга хөнгөн ба цэгцтэй

*  Агуулгын залгамж холбоо, өргөсөлт сайн

*  Дасгал даалгаврын тавил сайн

*  Олон арга ашигладаг

*  Сурах бичиг ойлгомжтой бас баялаг

* Хэлний түвшин сайжруулах

Сургалтын менежер, нийгмийн ажилтан

*  Ачаалал даах чадварт сургана

*  Багш нарын судалгаа хийх чадвар сайжирсан

*  Багшийн бэлдэх зүйлс бага

*  Кредит шилжүүлснээр цаг хугацаа, санхүү хэмнэх боломжтой.

*  Сурагчид шийдвэр гаргах боломж их

*  Хичээлээс гадуурх үйл ажиллагаа их

*  Хөтөлбөр тогтмол шинэчлэгддэг

* Хавар 4-6 саруудад ачаалал огцом ихэсдэг.

* Сурагчдад төлбөртэй холбоотой дарамт үүсдэг.

Хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэхийн тулд дээрх хүснэгт 1-т нэгтгэсэн хөтөлбөрийн давуу болон сул талуудыг системчлэн Нуллын хөтөлбөрийн зураглалын координатын аль хавтгайд байрлаж буйг тогтоохыг зорилоо. Ингэхдээ “ХаСү интеграцчлал” хөтөлбөрийн давуу болон сул талуудыг хөтөлбөрийн үр дүнгийн шинж чанар хэмээн үзэж, тус бүрд нь задлан шинжилж, хөтөлбөрийн зураглалын координатын хэвтээ болон босоо тэнхлэгийн дээд, доод, зүүн, баруун гэсэн байрлалуудад байрлуулж, доорх байдлаар хүснэгт 2-д тэмдэглэлээ.


Хүснэгт 2. Багш нарын асуулга , боловсруулалт 2

Нулл.В-ийн хөтөлбөрийн зураглалын байрлал:

Дээд

Доод

Зүүн

Баруун

Байгалийн ухааны багш нар





Амьдрал ойрхон

 

*

 

*

Агуулга илүү хялбар

*

 

 

*

Даалгавар болон онол нь хөнгөнөөс хүнд рүү гэсэн алхамтай

*

 

*

 

Даалгаврын сан арвин, бэлэн байдаг.

*

 

*

 

Дасгал даалгаврууд суралцагчаас бүх талын чадвар шалгах зорилготой.

*

 

 

*

Лаборатори түлхүү ашигладаг тул лаборатори сайн тоноглогдсон.

*

 

*

 

Логиктой

*

 

 

*

Сурах бичиг чанар сайн

*

 

*

 

Чадварт суурилсан мэдлэг олгодог

*

 

 

*

Шинжлэх ухаанч мэдлэг олгодог.

*

 

*

 

Сурагчдын цагийн ачаалал их

*

 

 

*

AS түвшинд цаг хомс байгаагаас эх хэлээрээ шинжлэх ухааны үг хэллэг хангалттай хэрэглэдэггүй.

 

*

 

*

Компьютерын багш нар





Агуулгаа судлахад хангалттай олон цагаар ордог.

*

 

 

*

Багш нарт зориулсан нэмэлт материал их

*

 

*

 

Засалт хийх арга зүй бэлэн агаад хялбар

*

 

 

*

Сурагчдын цагийн ачаалал зарим түвшинд их

 

*

*

 

Математикийн багш нар





AS түвшний агуулга маш сайн

*

 

*

 

Багш хөгжих бүрэн боломжтой

*

 

*

 

Бодлогын алхам бүрийг үнэлж оноожуулдаг

*

 

*

 

Бүтээлч сэтгэлгээг дэмждэг

*

 

 

*

Даалгаврууд бүтээлч

*

 

 

*

Олон хувилбартай

*

 

*

 

Сэдэв болон анги хооронд уялдаа сайн

*

 

 

*

Хариулт бэлэн, засалт хялбар

*

 

 

*

Шалгалтад бэлдэх материал ихтэй

*

 

*

 

AS and A level-д төрөлжүүлсэн шалгалтын онлайн систем буюу “test maker” ашиглаж болдоггүй

 

*

*

 

AS level хөтөлбөрийг судлаад шалгалт өгөхөд нэг жил арай багаддаг.

 

*

*

 

Нийгмийн ухааны багш нар





Агуулгаар хэт их шахдаггүй

*

 

 

*

Аливаа зүйлийг олон талаас судалдаг

*

 

 

*

Багаар ажиллах, анализ хийх, эрэл хайгуул хийх чадварыг сайжруулдаг

*

 

 

*

Багшид хэрэгтэй бүх материал бэлэн тул багшийн хөтөлбөр боловсруулалтын ялгаатай байдлаас болж сурагчид хохирохгүй.

*

 

 

*

Бодит кейс ихтэй

*

 

 

*

Мэдлэгт биш, чадварт голлон анхаардаг

*

 

 

*

Нэмэлт эх сурвалж их

*

 

 

*

Онолд түлхүү суурилдаггүй

*

 

 

*

Сурах бичигт нээлттэй биш ховор мэдээлэл оруулдаг

*

 

 

*

Сэдвийн уялдаа холбоо сайн

*

 

 

*

Хөтөлбөр тогтмол шинэчлэгдэн сайжирдаг

*

 

*

 

Унших материал их нь англи хэлний чадвар сул сурагчдад ачаалал их нэмдэг.

 

*

*

 

Багшийн хэлний түвшин сургалтад шууд нөлөөлнө.

 

*

*

 

Хөгжүүлэх хичээлийн багш нар





Багш хөгжих боломжтой

*

 

 

*

Залгамж холбоо сайн

*

 

 

*

Зарим нь их сургуулийн багшийн түвшний ур чадвар заагддаг

*

 

 

*

Олон төрлийн спорт сонгон судалдаг

*

 

 

*

Хичээлийн цаг хангалттай их

*

 

*

 

Зарим онолын хэсэг заахад багш нараас өөр бусад судлагдахууны онолын мэдлэгтэй байхыг шаарддаг. Гэхдээ нөгөө талаас энэ сул тал нь багш нарыг хөгжүүлдэг.

 

*

*

 

Монгол хэл, хоёрдогч гадаад хэлний багш нар





Амьдралд ойр жишээ олон

*

 

 

*

Дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлдэг

*

 

 

*

Сонирхолтой

*

 

 

*

Хэт академик мэдлэгт суурилдаггүй

*

 

 

*

Суралцагчдын цагийн ачаалал их учир нэмэлт даалгавар ихтэй явах боломж бага

 

*

*

 

Монгол хэлний хэрэглээ багасах

 

*

*

 

Бага боловсролын багш нар





Агуулга хөнгөн ба цэгцтэй

*

 

 

*

Агуулгын залгамж холбоо, өргөсөлт сайн

*

 

 

*

Дасгал даалгаврын тавил сайн

*

 

 

*

Олон арга ашигладаг

*

 

 

*

Сурах бичиг ойлгомжтой бас баялаг

*

 

*

 

Хэлний түвшин сайжруулах

 

*

*

 

Сургалтын менежер, нийгмийн ажилтан





Ачаалал даах чадварт сургана

*

 

 

*

Багш нарын судалгаа хийх чадвар сайжирсан

*

 

 

*

Багшийн бэлдэх зүйлс бага

*

 

 

*

Кредит шилжүүлснээр цаг хугацаа, санхүү хэмнэх боломжтой.

*

 

 

*

Сурагчид шийдвэр гаргах боломж их

*

 

 

*

Хичээлээс гадуурх үйл ажиллагаа их

*

 

 

*

Хөтөлбөр тогтмол шинэчлэгддэг

*

 

*

 

Хавар 4-6 саруудад ачаалал огцом ихэсдэг.

 

*

*

 

Сурагчдад төлбөртэй холбоотой дарамт үүсдэг.

 

*

 

*

Нийт:

54

13

25

42

Хүснэгтийн нэгтгэлээс үзэхэд хөтөлбөрийн зураглалын хэвтээ тэнхлэгийн дээд хэсэгт 54, доод хэсэгт 13, босоо тэнхлэгийн зүүн хэсэгт 25, баруун хэсэгт 42 шинж чанар дүрслэгдсэн байна.

Хэвтээ тэнхлэгийн дээд хэсэгт байрлах шинж чанар нь доод хэсэгт байрлах шинж чанараас 4 дахин илүү харьцаатай байхаар харагдаж байгаа нь “ХаСү интеграцчлал” хөтөлбөр ихэвчлэн нийгмийн тогтсон системийг хүлээн зөвшөөрдөг ч бас зарим нэг шинэчлэл хийх хэрэгцээтэй гэсэн шинж чанартай байгаа нь харагдаж байна.

Босоо тэнхлэгийн баруун талд байрлах шинж чанар нь зүүн талд байрлах шинж чанараас 60 хувиар илүү харьцаатай байгаа нь “ХаСү интеграцчлал” хөтөлбөр онолын мэдлэг, практик хэрэглээний хооронд тэнцвэртэй хэдий ч бага зэрэг практик, туршлагад суурилсан сургалт руу хазайсан байдалтай байна.

Дээрх тооцоололд үндэслэн “ХаСү интеграцчлал” хөтөлбөрийг Нуллын хөтөлбөрийн зураглалд байршуулбал зураг 2-т харагдаж буй байдлаар дүрслэгдэж байна.


Зураг 2. “ХаСү интеграцчлал” хөтөлбөрийн “curiiculum map” дахь байрлал

 

Зураглалаас үзэхэд “ХаСү интеграцчлал” хөтөлбөр нь зөвлөлдөх хөтөлбөр (deliberative) хэсгийн баруун дээд хэсэгт байршиж байна. Энэ нь уг хөтөлбөр нь нийгмийн тогтсон системийг хүлээн зөвшөөрдөг буюу олон талын оролцоотой, зөвлөлдөн хэлэлцдэг, хамтын шийдвэр гаргалтыг чухалчилдаг, нээлттэй харилцаа, хамтын ажиллагаанд суурилсан хөтөлбөр болохыг илэрхийлж байна. Мөн онол дээр суурилсан мэдлэгийг практикт хослуулан хэрэгжүүлэх тал дээр илүү төвлөрдөг нь харагдаж байна.


Үргэлжлэл бий...



留言


Таныг хүндэтгэсэн Лхагвасүрэнгийн Баянжаргал

bottom of page